Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж шинээр 20 га талбай бүхий өвлийн хүлэмж барихад 60 сая ам.доллар, агуулах зоорийн хүчин чадлыг 35 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар, нийт хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулахыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдад даалгасан байна.