Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор нийтийн тээврийн үнийг 2 мянган төгрөг болгоно гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад буй. Тус мэдээллийг НЗДТГ-аас тодруулахад "Энэ талаар яригдсан зүйл байхгүй. Ташаа мэдээлэл" гэлээ.
Ташрамд дурьдахад, 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурсан талаар албаныхан мэдээлсэн.