Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕП асан М.Энх-Амгалан, А.Гансүх нар хэрэг наймаалцсан асуудлаар өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

No description available.

Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар өнөөдөр АТГ-т байцаалт өгөхөөр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, А.Гансүхтэй холбоотой эрүүгийн хэргийг наймаалцах байдлаар А.Гансүхээс газар эзэмших эрх шилжүүлж авсан гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр болсон байна.

Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Гэвч удалгүй прокуророос хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл А.Гансүх нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд санал болгожээ. Улмаар тэд тохиролцож, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, А.Гансүхийн хэрэг хаагдсан гэх мэдээлэл байдаг билээ.

Г.Лхагвадорж

М.Баяраа: Нийслэлийн бүтээн байгуулалт гүйцэтгэх ААН-үүдийн бараа, тоног төхөөрөмж хил дээр 2-3 сар гацсан байдалтай байна
М.Баяраа: Нийслэлийн бүтээн байгуулалт гүйцэтгэх ААН-үүдийн бараа, тоног төхөөрөмж хил дээр 2-3 сар гацсан байдалтай байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.