Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд: 2023 оны төсөвт цирк барих ажлыг оруулахаар ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

"Монголын эдийн засгийн чуулган 2022" Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн чуулганыг "Шинэ сэргэлт" уриан дор явуулж байгаа. Чуулганд төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, бүх салбарын тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй ярилцаж, хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Соёлын сайд Ч.Номингоос циркийн асуудлаар тодруулга авлаа.

-Циркийн хувьчлал нэлээдгүй асуудал дагуулж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Цирк бол манай маш чухал салбарын нэг. Түүхээ таниулж, цаашлаад хүүхдийнхээ соёлын боловсролд зарцуулж буй зүйлд зайлшгүй төрийн бодлого байх ёстой. Энэ агуулгыг хэрхэн зөв болгох талаар ажиллаж, судалгаа шинжилгээ хийж, салбарынхантай нь уулзаж байна. Сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй, урт хугацаандаа зорилготой байх ёстой.

-Циркийн барилгыг төр эргүүлэн авах боломжтой юу?

-Монгол Улс хүний хувийн өмчийг хамгаалсан хуультай ардчилсан улс. Зах зээлийн нийгэмд шилжих үед маш олон төрийн өмч хувьчлагдсан. Энэ үед цирк хувьчлагдсан. Нэгэнт өмчлөгдсөн хувь хүний өмчид шууд халдах эрх байхгүй.

-Хэзээ стандартад нийцсэн циркийн барилгатай болох вэ?

-Циркийн салбарынхан болоод ТББ-уудтай уулзаж байгаа. Манай улсын циркчдийн суурь маш сайн. Дэлхийн том циркүүдийн гол уран нугараачид нь Монголын эмэгтэй уран нугараачид байна.

Соёл урлагийн салбарт тодорхой хэмжээний төсөв олгохоор тал талаас "тасалж" идчих гээд соёлын салбар хамгийн сүүлд байх ёстой. Хамгийн эхэнд эрүүл мэнд, нийгмийн салбарыг шийдэх ёстой гэж ярьдаг. Гэтэл бидний үр хүүхдийн, оюун санааны дархлааг бэхжүүлж, ирээдүйн Монгол хүүхэд болон төлөвшихийг тодорхойлж буй энэ салбартаа дандаа гар татдаг.

Соёлын салбарт хөрөнгө оруулж байж л хөгжинө. Аливаа нэг зүйлд хөрөнгө оруулж байж л хөгждөг. Соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 5,10 жилийн дараа үр өгөөжөө өгдөг. Хөрөнгө оруулалт олгохоор түүнийг нь тал талаас нь шүүмжилдэг.

2023 оны төсөвт цирк барих ажлыг оруулахаар ажиллаж байна. Соёлын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Олон улсын жишиг өндөр байхад манай улсад хөрөнгө оруулалт, урсгал зардал, хөтөлбөр, арга хэмжээтэйгээ нийлээд нийт төсвийн 1.5 хувьд хүрэхгүй байгаа нь тун харамсалтай. Тийм ч учраас соёлын салбар ийм хэмжээнд ирчхээд байна.

У.Хүрэлсүх: Нэн яаралтай үнийн өсөлтийг хязгаарлаж, хүнс, шатахууны найдвартай хангамжтай болох хэрэгтэй
У.Хүрэлсүх: Нэн яаралтай үнийн өсөлтийг хязгаарлаж, хүнс, шатахууны найдвартай хангамжтай болох хэрэгтэй
 
ШИНЖИЛГЭЭ: Ундны усны 151 цэгийн усыг хэрэглэхэд тохиромжгүй, 1215 цэгийг халдваргүйжүүлэх шаардлагатай байна
ШИНЖИЛГЭЭ: Ундны усны 151 цэгийн усыг хэрэглэхэд тохиромжгүй, 1215 цэгийг халдваргүйжүүлэх шаардлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.