Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: Хөгжлийн банкны асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 24 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байна. Сонсголд Хөгжлийн банкны удирдлагууд, УИХ-ын гишүүд, ТББ, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож байна.

Нээлттэй сонсголын үеэр болж буй үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Сонсголд ирээгүй албан тушаалтнуудыг "дуудуулах" арга хэмжээ авав

Нээлттэй сонсголын эхэнд зарим холбогдох удирдах албан тушаалтнууд ирээгүйд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ хүрээнд Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Авилгатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Аудитын ерөнхий газрын ерөнхий аудитор Д.Занданбат, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарын удирдах албан тушаалтнуудыг "дуудуулах" арга хэмжээ авсан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэвлэл мэдээллийн ажилчдыг нээлттэй сонсголд оруулж байгааг эсэргүүцэв

Тэрбээр, "Хэвлэл мэдээллийн ажилчид сонсголын үеэр асуулт асуух шаардлагагүй. УИХ-ын гишүүд асуулт асууж нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна. Үе үеийн хөгжлийн банкны удирдлага, ТУЗ-ын гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй ярих ёстой. Баахан амьтан дүүргээд гудамжинд ярьдаг хүмүүс /сэтгүүлчид/ нь орж ирээд бид нартай хамт ярих нь ямар ч утга алга. Та нар д хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрнэ гэдэг шиг амаа ангайгаад баахан юм сонсоно. Хэвлэл мэдээллээр яадаг юм" гэв.

Сонсголын эхэнд УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эсэргүүцэж, сонсголыг эхлүүлэхийг шаардлаа.

Тэрбээр, Буруу зориулалтаар зээл олгох завхралын үүдийг нээсэн хүмүүс орж ирчхээд саад болоод байх шаардлага байхгүй ажилаа явуулмаар байна. Байгууллагын дарга ирэхгүй бол тухай байгууллагын тайлбарыг сонсоод ч хэрэггүй. Хэвлэлийнхэн асуултаа асуу. Өнөөгийн нийгэмд болохгүй байгаа зүйлийг хэвлэлийнхэн гаргасан. 2015 онд бид сөрөг хүчин байхдаа Хөгжлийн банкны тухай ярьсан эцэст нь өөрсдөө шалгуулаад, хэвлэлээр балбуулаад дууссан. Мөнгөнд дуртай сэтгүүлчид, хөлс мөнгөөр гүйж очиж мэдэгдэл хийдэг хүмүүсийг татаад оруулчихсан. Энэ үйл явдал одоо давтагдаж байна. Тиймээс одоо хэвлэлийнхэн ч асуу, гишүүд ч асуу. Харин байгууллагын дарга нарыг бүгдийг нь дууд. Ирэхгүй байгаа хүмүүсийн өргөдлийг нь авч, явуул" гэв.

Сонсгол эхэлснээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтын талаар УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б. Баттөмөр танилцуулав

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр, "Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-т шалгуулах 20 улстөрчийн нэрийг зарласан. Уг нэрсийг танилцуулж байна. Гэхдээ "Вертекс Майнинг Партнер" ХХК, "Вестерн холд" ХХК, МАК ХХК-ууд хэвийн зээлдэгчийн ангилалд багтаж буй юм.

Гэрэл зургийг mpa.mn

Мөн Хөгжлийн банк зээл олгоход 3 их наяд 481 тэрбум төгрөг байсан. 2021 оны арванхоёрдугаар сард уг мөнгө 2 их наяд болж буурсан байна. Барьцаа хөрөнгийг үнэлсэн байдлаар 2 их наяд 347 тэрбум болгож нэмэгдүүлсэн.

Ирээдүйд бий болох бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр 36 ААН зээл авсан байгаа юм. 1 их наяд 69 тэрбум 49 сая төгрөг олно гэж зээл авсан байгаа юм" гэв.

Монгол Улсын Хөгжлийн банкинд хийсэн тайланг Үндэсний аудитын газрын гуравдугаар газрын захирал Д.Энхболд танилцуулав

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Аудитын зөвлөмжүүдэд 28 зээлдэгчдийн асуудлаар албан шаардлага хүргүүлж ажилласан. Үүний зургаан зээлдэгч нь эргэн төлөлтөө хийсэн. Бусад 22 зээлдэгч зөрчил дутагдлаа бүрэн гүйцэт арилгаагүй байна. Уг асуудал ямар түвшинд яваа талаар УПЕГ-аас Үндэсний аудитын газарт мэдээлэл албан бичгээр өгсөн. Хоёр зээлийн асуудлыг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Нэг зээлдэгчийн асуудалд хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, гурван зээлдэгчийн асуудал хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа гэж хариу өгсөн. 28 зээлдэгчийн 569 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх, эргэн төлөлтийн эрсдэлд орсон 237 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гурван зээлд анхаарч зээлийг хугацаанд нь төлүүлэхийг даалгасан.

Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй. банкны захиргааны нэгжийн орон тоо банкны үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Мөн арвилан хэмнэх зарчмыг мөрдөлгүй үр ашиггүй зарцуулалтыг хийсэн. Зар сурталчилгааны ажилд жилд хамгийн багадаа 720 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний дээр үйл ажиллагаанд хамааралгүй зардлуудыг гаргасан.

Худалдан авахтай холбоотойгоор хэд хэдэн зөрчил гарсан. Тухайлбал банкны байрыг 20 гаруй тэрбум төгрөгөөр шууд худалдан авалтын гэрээ хийж авсан байсан.

Тооцоо судалгаагүйгээр мөнгөн хөрөнгө татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс үүдэж их хэмжээний алдагдал хүлээсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэлээ.

Хөгжлийн Банканд 2019 онд хийсэн шалгалтын дараа Засгийн газрын 169 дүгээр тогтоол гарч, долоон гол үүрэг даалгаврыг өгсний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр, "Хөгжлийн Банк зээлээ төлөөгүй найдваргүй зээлдэгчийг шүүхэд өгч, 959.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хойш дараах компаниудын шүүхийн шийдвэр гарсан" гэв. Тодруулбал,

  1. QSC ХХК
  2. ТОСК ХХК
  3. Инсада Инстери ХХК
  4. Ган хүдэр орд ХХК
  5. Дэд бүтцийн инженеринг ХХК
  6. Мон лаа ХХК
  7. Эрд хул ХХК
  8. Болор шүр гэсэн компаниуд багтжээ.

    Хөгжлийн банкны захирал Н.Мандуул тус банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө

    Гэрэл зургийг mpa.mn

    Тэрбээр, "Хөгжлийн банкны хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш Монголбанкинд төрийн сангийн дөрвөн валютын данс нээсэн. Ингэснээр 33 зээлдэгчээс 136.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнийг ангиллаар нь задалбал:Хөгжлийн банкны пассив буюу өр төлбөр 2013-2015 оны хооронд өсөлттэй байсан. Гэвч Чингис бондыг улсын төсөвт шилжүүлснээс хойш Хөгжлийн банкны пассив тал буурч 4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний дараа 2017 онд Евро бондын эргэн төлөлт хийгдэж пассив тал 2.7 их наяд болж буурсан.Манай нийт зээл 3.2 их наяд байгаа үүний 57 хувь буюу 1.8 их наяд нь чанаргүй, анхаарал хандуулах 200 тэрбум байна" гэдгийг хэлсэн.

  9. Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээл нь

    - 2012 онд 305 тэрбум,
    - 2013 онд 169 тэрбум,
    - 2014 онд 446 тэрбум,
    - 2015 онд 289 тэрбум,
    - 2016 онд 25 тэрбум,
    - 2017 онд 39 тэрбум,
    - 2018 онд 143 тэрбум,
    - 2019 онд 22 тэрбум тус тус гарчээ.

Хөгжлийн банкны асуудлаар АТГ-т шалгуулах 20 улстөрчийн нэрийг зарлалаа
Хөгжлийн банкны асуудлаар АТГ-т шалгуулах 20 улстөрчийн нэрийг зарлалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.