Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: ААН-үүд хяналт шалгалтад өртөх нь битгий хэл үйл ажиллагаагаа яах вэ гэсэн байдалтай байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд
Гэрэл зургийг MPA.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ковидын халдварын улмаас ААН-үүд үүд хаалгаа барьсан. Хамгийн сүүлийн статистик судалгааг харахад, нийт үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоо 80 гаруй мянга болсон байна. 127 мянга байсан шүү дээ. Хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй ААН 70 гаруй хувьтай. Улаанбаатарт 80 гаруй хувьтай байна. Өнөөдрийн байдлаар хяналт шалгалтад өртөх нь битгий хэл үйл ажиллагаагаа хэрхэн яаж сайжруулах вэ гэсэн байдалтай, нөхцөл байдал хүнд байна. Хүнд суртал, олон янзын давхардсан хяналт шалгалтаа цөөлөх ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна" гэлээ.

Ш.Чимэгээ: Х.Баттулга ямар ч хүн байсан хамаагүй, таг харанхуйгаар дэмжих ёстой юу
Ш.Чимэгээ: Х.Баттулга ямар ч хүн байсан хамаагүй, таг харанхуйгаар дэмжих ёстой юу
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.