Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НХМГ: Зөвшөөрөлгүй 28 барилгын үйл ажиллагааг түр зогсоосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2022.03.23/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НМХГын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Он гарснаас хойш зургаан осол гарсан. Үүний тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой. Цахилгаан шаттай холбоотой нэг осол бүртгэгдсэн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас өргөх байгууламжтай холбоотой шаардлагыг хариуцсан тусгай зөвшөөрлийн байгууллагуудад хүргүүлсэн. Нийт 2800 орчим липт эзэмшигч байгууллагуудад мэдэгдэл хүргэсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 260 аж, ахуйн нэгж байгууллагуудад зөвлөмж мэдээлэл өгсөн.

Энэ оны гурван сарын байдлаар нийт 1644 албан бичиг, 806 өргөдөл гомдол ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой гомдол мэдээлэл ирсэн. Эдгээрийг шалгаж үзээд, холбогдох хуулийн дагуу 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Зөвшөөрөлгүй 28 барилгад прокурорын албан даалгавар гаргаж, үйл ажиллагааг түр зогсоосон" гэв.

CNN: Беларусь Украины эсрэг дайнд “удалгүй“ ОХУ-тай нэгдэж магадгүй
CNN: Беларусь Украины эсрэг дайнд “удалгүй“ ОХУ-тай нэгдэж магадгүй
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.