НМХГ-аас Эмээлт дэх мах бэлтгэлийн үйлдвэрт хийсэн лабораторийн шинжилгээний дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НХМГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Эм Ди Си Пи компанийн мах боловсруулах үйлдвэрийн гүний худгийн уснаас дээж авч, МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид тавдугаар сарын 11-нд шинжлүүлсэн.
Тухайн шинжлүүлсэн гүний худгийн ус нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ундны ус, эрүүл ахуйн шаардлага түүнд тавих шаардлага, чанар аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангахгүй байна. Хоёрдугаарт, тухайн үйлдвэрийн хэрэглэж байсан цагаан өнгийн уусмалын бодисын найрлагыг таних зорилгоор дээж авч лабораторид шинжлүүлсэн.
Уг дүгнэлтээс үзэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар аюулгүй байдал нь шаардлага хангахгүй байгаа юм. Уусмалын найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байна" гэв.