Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НХМГ: Газрын төлбөрөөс “зугатаж“ ирсэн тул газар эзэмших эрхийг нь хэдийнэ цуцалсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд
Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.06.11/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Богдхан уулын Дугуй цагаан дахь гэрүүдийг буулгах үеэр үүссэн зөрчилдөөний талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Эл газрыг анх Энигма компани 2007 онд авч байсан. Одоогийн нөхцөлд МҮИС-ийн мэдэлд байгаа. Энэ газар төлбөрөөс чөлөөлөгдөх болохоороо сургууль боловсролын байгууллагыг төлбөрөөс чөлөөлнө гэдэг байдлаар нэг тэрбум төгрөгөөс чөлөөлчихсөн. Гэтэл дархан цаазат газарт сургуулийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Албадан буулгана гэхэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байсан барилга байгууламж гэж хэлдэг. Гэтэл газрын төлбөр төлөх болохоороо сургуулийн газар гэж хэлээд чөлөөлөгддөг. Хуулийн хугацаандаа энэ газрын нийтийн эзэмшилд байгаа. Тухайн компанийн эзэмшил байхаа больсон" гэв.

ШУУРХАЙ: Энэ сарын 18-наас ЧУУЛГАН 7 хоног ЗАВСАРЛАЖ, ҮХНӨ-ийн асуудлаар гишүүд тойрогтоо ажиллана
ШУУРХАЙ: Энэ сарын 18-наас ЧУУЛГАН 7 хоног ЗАВСАРЛАЖ, ҮХНӨ-ийн асуудлаар гишүүд тойрогтоо ажиллана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.