Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: Өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байгаа хүмүүс АН-ыг төлөөлөх боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хоёрдугаар сарын 23 буюу өнөөдрөөс АН-ын даргын сонгуулийг товлон зарлаж байгаагаа мэдэгдлээ. Сонгуульд нэр дэвшигчдийг 2022 оны гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд бүртгэж, сонгуулийн сурталчилгааг гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулах аж. Улмаар намын даргын сонгуулийн санал хураалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахаар товлосон байна.

Тэрбээр “АН-ын даргын сонгуулийг 2021 онд зохион байгуулж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон. Түүнийг намын даргад батламжилхаар Улсын Дээд шүүхэд өргөн барьсан боловч Дээд шүүх түүнийг тодорхойгүй шалтгаанаар бүртгээгүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас “АН-ын даргын сонгуулийг дүрэм, журмын дагуу дахин зарлаж, даргаа сонговол бүртгэхээс татгалзах зүйлгүй” гэдгийг тогтоолд тодорхой заасан учир АН-ын сонгуулийн товлон зарлаж байна. Өнөөдөр өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар АН-ыг төлөөлөх боломжгүй. Тиймээс намын даргын сонгуулийг зарлаж, зайлшгүй сонгох шаардлага үүссэн” гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн гуравдугаар сарын 3-нд АН-ын Үндэсний бодлогын хороог хуралдуулахаар нийт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Энэхүү хурлаар АН-ын дотоод сонгууль зарласан асуудлыг авч хэлэлцэх юм байна. Хурлаар дотоод сонгуулийг дэмжсэн тохиолдолд АН-ын Их хурлыг дөрөвдүгээр сарын 7-нд товлон зарлаж, шинээр сонгогдсон намын даргыг батламжлахаар төлөвлөжээ.

У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг судлах төв байгуулах шаардлагатай
У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг судлах төв байгуулах шаардлагатай
 
Баруун аймгуудын нутгаар дулаарч эхлэх тул болзошгүй шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Баруун аймгуудын нутгаар дулаарч эхлэх тул болзошгүй шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.