Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн банкны асуудалд ААН-үүдийг буруутгах үндэслэл бага, гол буруутан бол зээл олгож байгаа хүмүүс“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Бид ААН-үүдийг буруутгах үндэслэл бага гэж үзэж байгаа. Ямар ч бизнес хийж байгаа хүн хямд үнэтэй, зээлийн хүү багатай зээл авахыг эрмэлзэнэ. Хамгийн гол буруутан бол олгож байгаа хүмүүс.

Судалгаа хийж үзэхэд хугацаа хэтэрсэн нийт 73 зээл л байгаа юм. Эдгээрээс 2-3 тасалж өгсөн зээлүүд байгаа. Шууд бөөнд нь өгсөн зээл ч бий. Үүнийг мөн дахин шалгаж үзэх хэрэгтэй. Бүх тооцоо судалгааг Хөгжлийн банк хийх ёстой. Гэтэл хэзээ яаж эргэн төлөх тооцоо, судалгааг хийлгүйгээр шууд ихээр олгосон тохиолдлууд олон байна. Энэ нь шалгалтын явцад илүү тодорхой болно" гэв.

“Капитал банк, Бэрэн групп зэрэг Хөгжлийн банкны зээлийг зориулалтын бусаар ашигласан 20 ААН байна“
“Капитал банк, Бэрэн групп зэрэг Хөгжлийн банкны зээлийг зориулалтын бусаар ашигласан 20 ААН байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд