Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод хоёр шинэ төв, 5 дэд төв байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

"Улаанбаатар хот-Хөгжлийн чиг хандлага" форум боллоо. Энэхүү форумаар нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн шинэ боломж, төр хувийн хэвшлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүд, авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга замын талаар хэлэлцсэн байна. "Улаанбаатар хотын хөгжлийн зураг 2040"-ийн хүрээнд хотыг хоёр шинэ төв, 5 дэд төв, олон нийтийн 26 төвтэй болгож зам, гүүр, уулзваруудыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Улаанбаатар хот дахь автомашины дундаж хурд 22.5 км болно гэж тооцжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд Улаанбаатар хот болон дагуул хотын 30 жилийн төлөвлөгөөг баталж өгсөн. Урьд нь парламентийн түүхэнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх түр хороо ажиллаж байгаагүй. Дэд төвүүд байгуулан тэдгээрийг түшиглэн дэд бүтцээ шийдэн иргэдийн амьдрах орчинг тухтай болгох юм. Улаанбаатар хотын хөгжилд чиглэсэн бүх хөрөнгө оруулагчдад манай үүд хаалга нээлттэй"гэлээ.

Э.Батшугар: Чөлөөт бүсэд банкны салбарыг яагаад байгуулаагүй вэ
Э.Батшугар: Чөлөөт бүсэд банкны салбарыг яагаад байгуулаагүй вэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.