УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилох, эсэх талаар хэлэлцэн нэр дэвшигчээс асуулт асуун хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Ноёны бөх унаж болдоггүй гэдэг зарчим хуульд орсон байна. ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнийг дэвшүүлэх талаар бид анх хууль боловсруулсан. Гэтэл үүнийг ШЕЗ-ийн гишүүнээр одоо ажиллаагүй гэдгээр агуулгаар хуулийн үг үсгийг өөрчлөн хулгай хийсэн байна. МАН дотор мөнгөтэй том бүлэглэл бий. Та нар энэ бүлэглэлээ дийлэхгүй байгаа учраас Монгол Улс дийлэхгүй байна. Д.Зүмбэрэллхамыг би хувь хүн талаас нь мэдэхгүй. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан. Битгий ингэж завааруул. Шүүхийн шинэчлэл Монголд явахгүй юм байна. МАН-ын мөнгөтэй бүлэг Монголыг алж байна. Унасан хүнийг яагаад дахиж оруулж байгаа юм бэ.
Өөрийнхөө хүнийг хуулийн нэрээр оруулдаг юм байна. Монголд шударга ёс тогтохгүй юм байна" гэв.