Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн дэргэдэх зөвлөл байгуулах нь зөв үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийг байгуулж байна. Гэтэл энэ зөвлөлийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн дэргэд байгуулах гэж байна. Даргын дэргэдэх зөвлөлийн дэргэдэх зөвлөл байгуулж байна уу. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл бол чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, хэлэлцэх асуудлыг тов тогтоодог л зөвлөл шүү дээ. Энэ зөвлөлийг улам бэхжүүлээд түүнийхээ дэргэд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийг байгуулах нь зарчмын хувьд тохиромжгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр даргын зөвлөлийн дэргэд 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллана. Сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг холбогдох байнгын хороо батална гэснээр орж ирсэн. Бид үүнийг хэлэлцээд шаардлагагүй гэж үзсэн. Одоогийн хуульд төрийн захиргааны хөгжлийн бодлогын төв байгууллага нь дэргэдээ судалгааны институцтэй байна гэсэн хуулийн заалт бий. Тэр нь байх нь зүйтэй гэж үзсэнээр орон тооны зөвлөл байгуулна гэсэн заалтыг хасахаар болж байгаа" гэв.

Мисс А.Бөртэ-Үжин эхний зураг авалтдаа оролцжээ
Мисс А.Бөртэ-Үжин эхний зураг авалтдаа оролцжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргажээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.