Б.Энхбаяр: Төрийн албан хаагчдын зовхи нь унжсан, харц нь доошоо, нүднийх нь гал унтарсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр төрийн албан хаагчдын ачааллын талаар "Төрийн албан хаагчдын зовхи нь унжсан, харц нь доошоо, нүднийх нь гал унтарсан байна. Зохиомол хэтийдсэн ачааллаар дараад байна. Илүү гүйцэтгэлтэй байхын тулд албан хаагч нь эрүүл саруул байх ёстой.

Цаасанд дарагдсан, ажлын стресстэй хүнээс бүтээмж гарахгүй. Төрийн албан хаагчдын уураг, тархийг дараад байгаа цаасыг хөнгөвчилнө. Цаасаар мэдээлэл авдаг байдлыг Ерөнхий сайд "Больё" гэж байгаа" гэв.

Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “Нартай сургууль“ төсөл эхэллээ
Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “Нартай сургууль“ төсөл эхэллээ
 
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадастай, өдөртөө 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадастай, өдөртөө 5 хэм дулаан
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!