Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковидгүй зун байлгаж чадаагүй ч хатуу хөл хориогүй зун болгож чадсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна. Мэдээлэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүд оролцсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар тунд иргэдээ хамруулж буй нь дэлхийн цөөхөн оронд олдож буй боломж болохыг онцоллоо.

Тэрбээр "Дэлхий даяар вакцины гуравдугаар тунг хүн амынхаа 50 хувьд нөөцтэй улс цөөхөн. Вакцины үйлдвэрлэлтэд оролцсон улсууд болон дэлхийн томоохон гүрнүүд л ийм боломжтой байгаа. Бүүстер тунгийн илүүдэл нөөцтэй болоод иргэдээ гуйж байгаа улс цөөхөн. Вакцин долоо хоног тасрахад ямар сэтгэлзүйтэй нүүр тулж байснаа бид мартаж болохгүй. Үсчин, фитнесс, барааны захууд, бар, ресторанууд хаалттай байсан дөрөв, таван сарыг бид мартаж болохгүй.

Ковидгүй зун яасан бэ гээд хүмүүс шүүмжилж л байгаа. Вакцинжуулалтад хурдан хамруулах гэсэн бидний арга барсан үйлдэл байсан. Өнөөдөр бүүстер тунд хамруулаад урлагийн тоглолтыг нээнэ гэдэг нь иргэдээ вакцинд хамруулж нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг аврах гэсэн аргаа барсан үйлдэл юм. Бид ковидгүй зун байлгаж чадаагүй ч хатуу хөл хориогүй зуныг вакциндаа тулгуурлан бий болгож чадсан" гэв.

Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа
Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.