Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсээгүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсээгүй байна. Тянжиньд саатаад байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, БНСУ-аас тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-д БНСУ-ын Инчоноос онгоц ирнэ. Тухайн онгоцонд тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авч ирж байгаа. Натрийн хомстол одоогоор үүсээгүй, 14 хоногийн нөөц бий" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хориотой өдрүүд түүх болж үлдэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хориотой өдрүүд түүх болж үлдэж байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.