Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Хүсээгүй хүндрэлийг хамтдаа даван туулж байгаа ард иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна.

Мэдээлэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүд оролцож байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, "Хэцүү цаг үед ажил амьдралаа урагшлуулах, нөгөө талдаа хүсээгүй хүндрэлийг хамтдаа даван туулж байгаа ард иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Өнөөдрийн байдлаар иргэдийн 23 хувь нь гурав дахь тун буюу нэмэлт тундаа хамрагджээ.

Эхний тундаа хамрагдаагүй 116 мянган хүн, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган хүн, нийт 220 мянган хүн дархлаагүй буюу вакциндаа хамрагдаагүй байгаа нь цаашид халдвар нэмэгдэх эрсдэл байгаа гэж үзэж байна. Хөл хорио тогтоохгүй талаас арга хэмжээ авч байна" гэв.

С.Сувдансондор

УИХ энэ сард 44 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
УИХ энэ сард 44 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.