“Гарьд магнай” уран сайхны киноны Эх дагина Дондогдулам хатны дүрээр үзэгч олноо мөнхөрсөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 90 насандаа таалал төгслөө.
Тэрээр 1931 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн бөгөөд 1960-аад оноос эхлэн гавьяаны амралтад гартлаа Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилласан байсан юм.
Сургууль төгсөөд 1950 онд аймгийнхаа клубт дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцож урлагийн гараагаа эхэлжээ. Хүүхэд залуучуудын театр Соёлын яамны шийдвэрээр томилогдон очихоос өмнө Ховд аймагт Хөгжимт драмын театрын жүжигчнээр ажиллаж байсан гэдэг. Тэрээр:
1970 он “Улаан дарцаг” ард
1979 он “Үүрийн цолмон” Должин
1981 он “Говь Хянганд тулалдсан нь” Цэвэлмаа
1983 он “Гарьд магнай” Дондогдулам хатан
1984 он “Зарлаагүй дайны оршил” Балжир
1993 он “Бор чоно” Паажий эмгэн
1993 он “Манай цүндгэр” олны хэсэг
1994 он “Еэ еэ шар Буд” Будын эмээ
2003 он “Ээждээ л үнсүүлэх сэн” Ерөөлийн ээж
2005 он “Зугтаарай” эмгэн
2017 он “Хоёр ертөнц” эмээ
2017 он “Чингисийн хүүхдүүд” Ханд
“Ус дээшээ урсдаг” ОАК Цэнд эмээ,
“Мөрдөгч” ОАК Сүрэн эмээ зэрэг олон кинонд тогложээ.