"Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвийг санаачлагч Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг залуус "Magic box" хэмээх шинэ төсөл санаачиллаа. Тус төсөл нь хэрэглэхгүй контейнерыг номын сан болгон тохижуулж, хүүхэд залуусыг хичээл хийх таатай орчноор хангах зорилготой юм. Уг контейнерыг өнөөдөр Сүхбаатарын талбайд байршууллаа.
Уг номын санд нэг удаад 25-30 хүүхэд зэрэг хичээллэх боломжтой. Мөн зөвхөн ном унших бус шатрын сургалт, код бичих сургалт зэргийг ажиллуулахаар төлөвлөсөн байна. "Magicbox" нь энэ сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн долоо хоногийн турш Төв талбайд байрлах юм. Энэ хугацаанд иргэд ном хандивлах бүрэн боломжтой.
Гэрл зургийг: Б.Бат-Оргил