Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны шалгалт ирэх сард болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг 2021 оны гурав болон зургаадугаар саруудад Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүд олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр удаа зохион байгуулаад буй.

Энэ оны намар зохион байгуулах төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл аравдугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын турш явагдаж, нийт 8313 иргэн, түүний дотор нийслэлээс 4145 иргэн бүртгүүлсэн байна.

Одоогийн байдлаар шалгалтад бүртгүүлэгчдийн мэдээллийг нягтлах, баталгаажуулах үйл явц үргэлжилж буй бөгөөд шалгалтын хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 08-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс аймаг, нийслэлд тусгай хуваарийн дагуу шалгалтын үйл ажиллагааг эхлүүлэх аж.

Төрийн албаны 2021 оны 3 дахь удаагийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах асуудлаар Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн удирдлага, нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан цахим уулзалт боллоо.

Ерөнхий шалгалтын танхим, орчинд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, гарч болзошгүй эрсдэлийг шуурхай шийдвэрлэх, шалгалтын бүртгэл мэдээллийг улсын бүртгэлийн “Хур систем”-тэй тулган нягтлах, шалгалтыг кибер халдлага, хөндлөнгийн нөлөөлөлгүй явуулж, мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг хангах, интернет сүлжээний найдвартай байдлыг хангах зэрэг арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлөөс үүрэг, чиглэл өгсөн байна.

Цай Вэньруй: Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол Эрээний хилийг нээнэ
Цай Вэньруй: Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол Эрээний хилийг нээнэ
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.