Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны шалгалтыг улирал бүр авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Улсын их хурлын 2022 оны долоодугаар сарын 5 ны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

Уг нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг байсныг өөрчилж улирал тутам зохион байгуулж байхаар зохицуулсан билээ. Төрийн албаны зөвлөл нь хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 25-ны өдрийн 09.00 цагаас есдүгээр сарын 25 ны өдрийн 09.00 цагийн хооронд хийнэ. Шалгалтыг 2022 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Өнөөдөр “давхар дээл”-ийг шийдэх ҮХЦ-ийн Их суудлын хуралдаантай
Өнөөдөр “давхар дээл”-ийг шийдэх ҮХЦ-ийн Их суудлын хуралдаантай
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.