Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Dispatch”-аас жүжигчин Ким Сонхугийн асуудалтай холбоотой мэдээллийг цацлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 38 секунд

Алдарт жүжигчин Ким Сон Хугийн тухай таагүй мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, түүнийг жирэмсэн болсон найз охиноо "Үр хөндүүлчих" хэмээн ятгасан гэх мэдээлэл цацагдсан юм. Хэдийгээр мэдээллийг жүжигчин К хэмээн мэдээлсэн ч нэгэн телевизийн хөтлөгч, сэтгүүлч К гэгч нь жүжигчин Ким Сон Ху хэмээн зарласан.

Тэгвэл эцэст нь жүжигчин Ким Сон Ху албан ёсоор мэдэгдэл хийж, "Actor K" гэдэг нь өөрийгөө хэмээн хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байдаг.

Харин өнөөдөр өглөө Dispatch-аас жүжигчин Ким Сонху-гийн асуудалтай холбоотой мэдээллийг цацлаа.

2019 оны сүүл - Танилын үдэшлэг дээр танилцав.

2020.02 - Кафе болон кино теарт болзоонууд хийв.

2020.03 - Албан ёсоор болзож эхлэв.

2020.03 сарын дундуур - Хуучин найз охин нь ѳѳрийгѳѳ ѳмнѳ гэрлэж байснаа мэдэгдэв.

2020.04 - Бусан-д болзов

2020.07.07 - Анхны салалт (шалтгаан нь хуучин найз охин нь Ким Сонху-д худлаа ярьсаар байсан тухай)

2020.07.08 - Хуучин найз охин нь уучлалт гуйж Ким Сонху хүлээж авч эвлэрсэн.

2020.07.24 - Хуучин найз охин жирэмсэн болов (баярлаж, тээнэгэлзэж, хамтдаа ярилцан гаргахаар шийдвэрлэсэн)

2020.07.27 - Хүүхдээ авахуулах болов (Хуучин найз охин нь бодлоо ѳѳрчилж дахин ярилцасны үр дүнд шийдвэрлэсэн)

2020.07 сарын сүүл - Ким Сонху хуучин найз охиноо эцэг эхтэйгээ танилцуулж, гэртээ хонуулсан.

2020.08 - Ким Сонху хуучин найз охиныхоо биеийг асарч 2 долоо хоног тэнхрэх дээр нь тусалж, эм тан авч ѳгсѳн. 2020.08.27 - Хуучин найз охиндоо нохой бэлэглэсэн.

2020.09 - Хуучин найз охин нь Ким Сонху-г найзуудтайгаа танилцуулсан.

2020.10.07 - Хамтдаа нохойны кафед болзов.

2020.10.10 - StartUp драмагийн зураг авалт эхлэв. (04.04нѳѳс 11.20 хүртэл үргэлжилсэн)

2020.12 - Хуучин найз охин нь сэтгэл зүйл асуудалтай болж эмчилгээ хийлгэж эхлэв.

2021.01.11 - Dispatch тэдний харилцааг гадарлаж эхлэв.

2021.03 - Ким Сонху "ICE" театрын уран бүтээлд тоглож эмэгтэй урив.

2021.04 - Салав гэжээ.

Эх сурвалж: https://www.kdramastars.com/articles/122477/20211026/dispatch-timeline-kim-seon-ho-relationship-ex-girlfriend-broke-up-lies.htm

ЦЕГ: Иргэдийн имэйл хаягт “Банкнаас холбогдож байна“ хэмээн банкуудын нэрийг барьсан залилах гэмт хэрэг их гарч байна
ЦЕГ: Иргэдийн имэйл хаягт “Банкнаас холбогдож байна“ хэмээн банкуудын нэрийг барьсан залилах гэмт хэрэг их гарч байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.