Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гурав дахь тун тариулжээ

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 12 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамрагджээ. Түүний засаг захиргаа “Pfizer” компанийн вакцины гурав дахь тунг хүн амын тодорхой бүлэгт тарих зөвшөөрлийг саяхан олгосон юм.

Ж.Байден Цагаан ордонд камерын дурангийн өмнө вакцин хийлгэхийнхээ өмнө сэтгүүлчдэд, “Нэмэлт тун чухал хэдий ч бидний хувьд эхний тунд олон хүнийг хамруулах нь хамгийн чухал байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Түүний мэдээлснээр, АНУ-ын насанд хүрсэн хүн амын 77 хувь нь коронавирусний вакцины ядаж нэг тунд хамрагдаад байгаа бол үлдсэн хувь нь вакцин хийлгээгүй байна.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв 65 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнууд, багш зэрэг галын шугамд ажиллаж буй хүмүүс, “COVID-19”-өөр халдварлах эрсдэлтэй ажил эрхэлдэг хүмүүс, 50-64 насны архаг хууч өвчтэй хүмүүст нэмэлт тунд хамрагдахыг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн билээ.

ОБЕГ: Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.