Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд халдварын тохиолдол илэрч, нийтээр нь тусгаарлажээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 33 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133-р сургуульд халдварын тохиолдол илэрч, сургуулийг нийтээр нь тусгаарлах арга хэмжээ авчээ. Энэ талаар тус сургуулиас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоёр сурагч халдвар авч, сургуулийг нийтээр нь тусгаарлажээ.

Дашрамд дурьдахад, дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлэх юм. Үүнд:

  • Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн
  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
Hollywood Reporter: Монгол Улс дэлхийн кино үйлдвэрлэлийг татах өрсөлдөөнд орж ирлээ
Hollywood Reporter: Монгол Улс дэлхийн кино үйлдвэрлэлийг татах өрсөлдөөнд орж ирлээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.