Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны 16.00 цагт 7-10 насны эгч дүү хоёр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Улаан чулуутын эцэст амьдардаг ойролцоох дэлгүүр орохоор гараад сураггүй байгаа талаар цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл тус хоёр охидын ар гэртэй холбогдож мэдээллийг авахад хамгийн сүүлд 10 дугаар хороололд явж байна гэх мэдээлэл ирсэн талаар хэлсэн юм. Тэгвэл сураггүй болсон охидын талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс "Сонгинохайрхан дүүрэгт алга болсон хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Өнөөдөр МУБИС-ийн орчимд явж байгаа бичлэгийг олсон" гэх мэдээллийг өглөө.
ЦЕГ: Сураггүй болсон хоёр охины МУБИС-ийн орчимд явж байгаа бичлэгийг олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.