АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв коронавирусийн Дельта хувилбарын тархалтын үед вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс халдвар авч байгаа талаарх болон олон нийтэд асуудлыг ойлгуулах чиглэлээр бэлдсэн дотоод мэдээллээ хэвлэлийнхэнд алджээ.
2021 оны долдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон пост сонины сурвалжлагчид АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод хэрэгцээний коронавирусийн Дельта хувилбар ба вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж байгаа талаарх мэдээлэл бэлтгэсэн слайдыг олон нийтэд мэдээлсэн байна.
АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130,000-140,000 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрчээ. Нас баралтын тоо 615,747 хүрсэн бөгөөд нийт өвчлөгсдийн 1.7 хувь нь нас барсан ба Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувь байгаагаас 3 дахин их байна.
Америкчуудын хувьд хамгийн сэтгэл түгшээж байгаа зүйл бол вакцины бүрэн тунд хамрагдсан буюу хоёр тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс ихээр өвдөж байгаа явдал юм.
Иймд энэ асуудал дээр АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод мэдээлэл алдагдсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн ба дээрх байгууллагын зүгээс энэ мэдээллийг тэдний өөрсдийн мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү мэдээлэлд Дельта вирустэй холбоотой юу бичигдсэн байсныг орчуулан хүргэж байна.