270 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг цогцоор эрт илрүүлгийн үзлэгт хамруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Улсын хэмжээнд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 270,689 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулж эхэллээ.

Тодруулбал, энэ удаагийн үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулах бөгөөд үзлэгийг сургууль, цэцэрлэгт нь зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнд: 3 настай 53,598 хүүхэд, 6 настай 75,838 сурагч, 11 настай 74,751 сурагч, 15 настай 66,502 сурагч хамрагдана. Хүүхдийн нас, хөгжлийн онцлогоос хамааран өсөлт хөгжил, хараа, нурууны муруйлт, хавтгай тавхай, зүрхний цахилгаан бичлэг зэрэг үзүүлэлтийг шалгах юм.

Түүнчлэн хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг тандалтын аргаар илрүүлж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг мөн үнэлнэ. Хэрэв үзлэгээр ямар нэгэн эмгэг, эрүүл мэндийн асуудал илэрвэл тухайн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон, цаашдын эмчилгээ болон хяналтад хамруулах ажлыг зохион байгуулах аж.

Цаашид 3, 6, 11, 15 насны хүүхдүүдийг жил бүр тогтмол эрт илрүүлгийн үзлэгт хамруулах төлөвлөгөөтэй байна. Харин уг үзлэг нь сайн дурын үндсэн дээр явагдах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч болон суралцагчийн зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамруулахгүй юм.

Үндэсний дээд лиг: Өнөөдөр гурван багийн тоглолттой
Үндэсний дээд лиг: Өнөөдөр гурван багийн тоглолттой
 
Б.Хулан: Байнгын хороонд бэлтгэл дутуу орж, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье
Б.Хулан: Байнгын хороонд бэлтгэл дутуу орж, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!