Өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны шүүхэд "Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болсон билээ. Тэгвэл тус шүүхээс Б.Баатарыг "Цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй" гэж үзсэн бол Прокурор энэ шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Сануулахад, энэ оны гуравдугаар сараас эхлэн Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй.
Мөн түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт өнгөрсөн есдүгээр сарын 25-наас хилийн хориг тавьсан юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!