Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр нэгэн томилгоо хийгджээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Хөшгийн хөндийн нисэх буудлын Бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг томилсон байна.
Д.Оюунхорол нь
1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2019 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв.