
2026 оны 09-р сарын 30-наас 2026 оны 10-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 30-нд Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы зарим, Дундговийн хойд сумдын нутгаар, 03-нд Төв, Сүхбаатарын өмнөд, Дунговийн зүүн, Дорноговийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 30-нд нутгийн зүүн хэсгээр, 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ойрын хоногуудад шөнөдөө хүйтэн хэвээр үргэлжилж, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын эхээр -11...-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +4...+9 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!