НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг шүүхээс "Эхнэрээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, биед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн" зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноосон тухай бид өмнөх мэдээллээр хүргэсэн.
Иймд Б.Эрдэнэсүх нь НИТХ-ын төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Тэгвэл энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
41 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох
41.1.3. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд гэжээ.
Мөн хуулийн 38.3-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно" гэжээ.
Харин түүний оронд суух төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийг хэрхэн хуульчилсан бэ. ИТХ-ын төлөөлөгч орон гарсан тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 76.2-т "Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жилийн хугацаа үлдсэн тул нөхөн сонгууль явуулах боломжтой гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!