С.Цэнгүүн: Төсвийн тодотголд гаргасан 28 саналаас 11 нь дэмжигдэж, 23.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой боллоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголын төслийн хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн тодотголоор төр өөрөөсөө хэмнэлт хийх, тэвчиж болох зардлыг бууруулах чиглэл баримталж байгаа талаар Сангийн сайд танилцуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн тодотголд 28 санал гаргаснаас 11 нь дэмжигдэж, 23.4 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн талаар мэдээлжээ.

Тэрбээр 2026 оны батлагдсан үндсэн төсөвт арав, арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард нэмэлтээр зарцуулахаар тусгасан дүнг тодорхой хувиар бууруулсан гэдгийг онцолсон байна.

Мөн цалин, тэтгэвэр нэмэх нэрийн дор урсгал зардлыг хэт нэмэгдүүлэхгүй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал, шинээр төслийн нэгж үүсгэх, бичиг хэрэг, оффис, байрны түрээс зэрэгт зарцуулах урсгал зардлыг өсгөхөөр тусгасан зардлуудыг бууруулах санал гаргасан байна. Төсвийн тодотголын хүрээнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1.44 их наяд төгрөг хэмнэхээр тооцоолсон байна.

П.Мөрөн Мароккогийн ралли-рейдийн ДАШТ-ий 4-р үе шатанд түрүүллээ
П.Мөрөн Мароккогийн ралли-рейдийн ДАШТ-ий 4-р үе шатанд түрүүллээ
 
Үндэсний дээд лиг: Өнөөдөр гурван багийн тоглолттой
Үндэсний дээд лиг: Өнөөдөр гурван багийн тоглолттой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!