Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангид очиж, бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Тус ангийн түүх 1936 оноос эхтэй бөгөөд тухайн үед БНМАУ-ын маршал Г.Дэмидийн санаачилгаар “Матадын 8 дугаар морьт девиз” нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Тус анги 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан бөгөөд эгнээнээсээ БНМАУ-ын баатар Ш.Гонгор, Л.Дандар, П.Чогдон, Д.Данзанваанчиг нарыг төрүүлсэн түүхтэй. Энэ онд байгуулагдсаны 90 жилийн ой тохиожээ.

Өдгөө тус ангийн алба хаагчид энх цагийн бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна Өмнөд Судан, Ирак, Афганистан зэрэг улсад зохион байгуулсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, Зэвсэгт хүчний жишиг ангийн нэг болж өргөжсөн байна.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн албаны зэрэгцээ автомашин засварчин, барилгын засалчин, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, ойжуулагч зэрэг мэргэжлээр сургаж байгаа аж.

Уулзалтын үеэр ангийн удирдлага алба хаагчдын сургалт, бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд ойрын зайн тактикийн буудлагын шинэ талбай байгуулсан талаар танилцууллаа.

270 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг цогцоор эрт илрүүлгийн үзлэгт хамруулна
270 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг цогцоор эрт илрүүлгийн үзлэгт хамруулна
 
Б.Хулан: Байнгын хороонд бэлтгэл дутуу орж, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье
Б.Хулан: Байнгын хороонд бэлтгэл дутуу орж, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!