
ОУХМ П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-ий Rallye du Maroc гарааны 4-р үе шатыг амжилттай дуусгаж, 1-р байрт орлоо.
Барианд орж ирээд хэлэхдээ: "Урагшаа нэлээд шахаж, өндөр хурдаар уралдсан бөгөөд элсэн манхан, хад чулуу ихтэй хүнд замыг амжилттай тууллаа" гэв.
Мөн түүний урд явсан тамирчин нь 2024 оны Дакар раллид 3-р байр эзэлж байсан туршлагатай тамирчин аж. Ингэснээр П.Мөрөн Мароккогийн гарааны дөрвөн үе шатны дараа нэг удаа 1-р, хоёр удаа 2-р, нэг удаа 3-р байр эзэлсэн амжилттай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!