Б.Хулан: Байнгын хороонд бэлтгэл дутуу орж, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

https://ubn.mn/storage/hulandedsaidyriltslaga/2.jpg?_t=1778758757

Сангийн дэд сайд Б.Хулан УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийг төлөөлөн оролцохдоо бэлтгэл дутуу орж, асуултад хангалттай хариулж чадаагүй асуудлаар олон нийтээс хүлцэл өчжээ.

Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд бэлтгэл дутуу орж, асуулт асуусан УИХ-ын гишүүн болон олон нийтийг бухимдуулж, итгэл хүлээлгэсэн хүмүүсээ гонсойлгосондоо, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье” гэж мэдэгдсэн байна.

Мөн алдаа гаргасантай холбоотой олон шалтаг, шалтгаан хэлж өөрийгөө өмөөрөх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ. Б.Хулангийн хувьд УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож, хууль, бодлогын асуудлаар гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй.

УИХ-ын албан ёсны хуралдааны тэмдэглэлд түүнийг Сангийн дэд сайдын хувиар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож байсныг тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын мэргэжлийн Байнгын хороонд ажлын хэсгийг төлөөлж оролцож байгаа бол асуулт бүрд мэргэжлийн, тодорхой, үнэн зөв хариулах ёстой” хэмээн онцолсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!