Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ хичээлийн жилд 232 мянган хүүхэд цэцэрлэгт, 718 мянган хүүхэд сургуульд орно

Огноо
Унших
1 минут 51 секунд

Энэ хичээлийн жилд:

-1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд

-854 сургуульд 718.817 сурагч

-75 МСҮТ-д 40.165 суралцагч

-88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана гэж БШУЯ-наас мэдээллээ. Ингээд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр тоймлон танилцуулъя.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

-09 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ.

-Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав.

-2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

-Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна.

-Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

-Хосолсон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ.

– Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.

-Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана.

-Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана.

ДЭЭД БОЛОВСРОЛ

-Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.

-2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

ТОКИО 2020: М.Лхагвагэрэл Беларусийн бөхтэй, Б.Болортуяа Гуамын тамирчинтай учраа таарлаа
ТОКИО 2020: М.Лхагвагэрэл Беларусийн бөхтэй, Б.Болортуяа Гуамын тамирчинтай учраа таарлаа
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.