Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Э.Даваахүү нэг оноо дутсанаар урьдчилсан шатнаас хасагдлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 3 секунд

Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.

Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав.

Анхны олимпдоо онч сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нэг оноо дутан урьдчилсан шатнаас хасагдлаа.

ЖҮДО: М.Уранцэцэг өнөөдөр 16 цагаас медалийн төлөө барилдана
ЖҮДО: М.Уранцэцэг өнөөдөр 16 цагаас медалийн төлөө барилдана
 
“Чингис хаан“ олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчих чиглэлийн замыг нээжээ
“Чингис хаан“ олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчих чиглэлийн замыг нээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.