Японы нийслэл Токио хотны үргэлжилж буй зуны олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдий 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн аваргууд өнөөдөр тодрох гэж байна.
Өнөөдөр тус жингүүдэд манай шилдгүүд болон Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга М.Уранцэцэг, гавьяат тамирчин, дэлхийн аварга Д.Амартүвшин нар барилдлаа. Д.Амартүвшингийн хувьд эхний тойргийн барилдаанд ялагдал хүлээснээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин М.Уранцэцэг аварга аргагүй энэ цагийн шилдэг жүдоч гэдгээ дахин нэг удаа нотолж, тив тивийн шилдэг 28 жүдочдоос хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр, хагас шигшээд энэ жинг чансаагаараа тэргүүлж буй Косова жүдоч Красникитэй хүч үзнэ. Хоёр бөхийн барилдааны харьцаа одоогоор 2:2 болоод байгаа юм.
Медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр үдээс хойш 16 цагаас эхлэх бөгөөд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.
Г.Лхагваа