ЭЦА-наас охид, бүсгүйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь үнэлүүлэхийг зохион байгуулж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий 4 иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий 3 иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Мөн Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр коронавирусийн халдвар илэрч, Засгийн газар, УОК-оос бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг Эрүүгийн цагдаагийн албанаас гаргахад халдвартай байх үедээ бусдад биеэ үнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол ч бүртгэгдэж байжээ.