Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Амаржаргал: Өлсгөлөн зарладаг нь буруу, эвлэлдэн учраа олцгооё

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Ардчилсан намын бүлгийн гишүүд СЕХ Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахгүй байгаа тул яг одоо талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Тэгвэл энэ талаар АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ийнхүү твиттертээ жиргэжээ. 

Тэрбээр, "Эв нэгдлээр л ардчилалаа хамгаална шүү дээ. Өлсгөлөн зарлахад хүрсэнд тун харамсаж байна. Хүн хэлээрээ гэдэг хэрвээ эр зориг, сэтгэлийн тэнхээ, хат байвал эвлэлдээд учраа олцгооё. Ухаантай нь түрүүлж буулт хийдэг гэдэгт би гүнээ итгэдэг. Надаас хамаарах юм байвал би бэлэн. Өлсгөлөн зарлaж ард түмнийг энэ хүнд үед бухимдуулдаг нь буруу, эрүүл саруул ухаанаaр асуудлыг 2 талаасаа хэлэлцэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь ардчилал төдийгүй ард түмний язгуур эрх ашигт нийцнэ" гэжээ.

ҮАБЗ хуралдаж дуусчээ
ҮАБЗ хуралдаж дуусчээ
 
ШУУД: Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
ШУУД: Гашуунсухайт Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.