МАН болон МАХН намууд улс төрийн шийдвэр гаргаж 100 жилийнхээ түүхт ойн жил эргэн нэгдэхээр болсон.
Оны дараанаас эрчимтэй яригдах болсон уг хэлэлцээр өнөөдөр эцэслэгдэж хоёр намын дарга нэгдэн нийлэх гэрээнд дөнгөж сая гарын үсэг зуржээ. Мөн сонирхолтой нь хоёр нам МАН, МАХН гэсэн аль аль нэрээ хэрэглэнэ хэмээн Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнжамъян мэдэгджээ.