Дэлхий нийтээр жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ныг “Дэлхийн оюуны өмчийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ. Манай улс энэ өдөрт 2003 оноос эхлэн нэгджээ.
Дэлхийн оюуны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна. Монгол Улсад энэ өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.