Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болохоор төлөвлөжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх аж.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт, Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм. 

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ
БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.