Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Юнивишн”, “Скаймедиа”, MNBC төлбөр 2500-3500 төгрөгөөр нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

     “Юнивишн”, “Скаймедиа”, MNBC зэрэг кабелийн сувгийн хураамж дээрээ гуравдугаар сарын 1-ээс 2500-3500 төгрөг нэмж, хэрэглэгчдийн төлбөр өсчээ. Энэхүү төлбөрөөс дахин дамжуулах үйл ажиллагаа эрхлэгчид ямар ч хувь авахгүй гэнэ. Өргөн нэвтрүүлгийн 20 орчим сувгийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний контент үйлдвэрлэлийг нэмэх зорилгоор Монголын телевизүүдийн холбооны санаачилгаар батлуулсан "Өргөн нэвтрүүлгийн тухай хууль"-ийн дагуу өргөн нэвтрүүлгийн 10 гаруй телевизүүдэд нэмэгдсэн төлбөр нь хуваарилагдах юм байна.  

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон Монголын телевизүүдийн холбоо 2020 оны наймдугаар сард хөтөлбөр дамжуулах гэрээ байгуулж, өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлснээр кабелийн телевизүүдийн үйлчилгээний хураамж нэмэгдсэн аж. 

 

Нийслэлд өдөртөө 11-13 градус дулаан байна
Нийслэлд өдөртөө 11-13 градус дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.