Бамбарын буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцох юм. Олимпын галыг долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэнэ.
Цар тахал дэгдхээс урьдчилан сэргийлэхийн тулд зохион байгуулагчид тамирчдын буухиалах чиглэлд олноор цуглахгүй байж, телевиз, интернэтээр үзэхийг орон нутгийн оршин суугчдад уриалж байна. Тамирчдаас буухианд оролцохоос хоёр долоо хоногийн өмнөөс гадуур хооллохгүй байхыг хүсэж байгаа гэнэ.
Токиогийн Олимпыг 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулахаар товлоод байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болжээ.