Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Нууц гэдэг зүйлээ больж, захиалагчийг нь зарлах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр, “Хоёр жилийн өмнө УИХ-д түр хороо байгуулагдсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөр ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох дүгнэлт боловсруулах долоон хүний бүрэлдэхүүнтэй түр хороо юм. Одоо энэ хүмүүсээс Х.Нямбаатар л байгаа юм байна. Бусад гишүүд нь байхгүй. Энэ хороог байгуулмаар байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэдэг нь ил болсон байхад хэргийг шийдэж болохгүй юм уу? Хэдий болтол сонгуулийн шоу хийх юм бэ? Сонгууль бүрийн өмнө шоу хийж, хүний үхлээр тоглоом хийдгийг больмоор байна. Нууц гэдэг зүйлээ больж, захиалагчийг нь зарлах хэрэгтэй. С.Зоригтой би нэг танхимд сууж байсан. Хэчнээн ч жил өнгөрсөн юм бэ? ” гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.