УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт 43 гишүүний ирцтэй эхэллээ. Хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай