
Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн гуравдугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг жинд тав барилдан давж, аварга болжээ.
Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ийнхүү хошой аваргаар тодорч байна. Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төрсөн юм.
