Төвдийн Буддын шашны тэргүүн, 85 настай Далай лам өнгөрсөн Бямба гарагт коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулсан байна.
Тэрбээр жирийн иргэдийн нэгэн адил Энэтхэгийн Дармсала хотын эмнэлэгт өөрийн биеэр очиж вакцинжуулалтад хамрагджээ.
Тариулсныхаа дараа Далай лам “Өвчин зовлонгоос сэргийлэхэд вакцин маш их ач тустай зүйл” гэж хэлээд вакцинжуулалтад хамрагдахыг хүмүүст уриалсан байна.
Далай ламын өргөөнд амьдардаг өөр 10 хүн энэ өдөр мөн вакцин тариулсныг Дармсала хотын эмнэлгийн эмч Гупта ярьжээ.
Далай лам болон түүнийг дагалдагсад бүгд Энэтхэгийн Serum Institute-д үйлдвэрлсэн AstraZeneca вакциныг тариулсан гэнэ.
Цар тахал эхэлсэн цагаас хойш Энэтхэгт коронавирусийн халдварын 11 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 157,000 орчим хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоогоор тус улс дэлхийд АНУ-ын дараа хоёрт бичигдэж байгаа юм. Нэгдүгээр сард хүн амаа вакцинжуулах хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас эхэлсэн Энэтхэг улс өнгөрсөн долоо хоногоос өндөр настнуудаа хамруулж эхэлжээ.
Эх сурвалж: Associated Press